Хачин хүмүүс

Image result for space and girl
Love you everything
Хүмүүс үнэхээр хачин... Тиймээ энэ тоонд би бас орж байгаа. Хэн нэгэн рүү худлаа инээснийхээ төлөө, хайртай мэт жүжиглэснийхээ төлөө бид юу авдаг билээ. Магадгүй тэд чамайг сайн охин, сайн залуу, сайн бүсгүй гэж харна. Энэ бол ердоо л үнэлэмж. Бид бусдад сайхнаар үнэлэгдэхийн төлөө амьдардаг. Өглөө гэрээсээ гарахдаа та өөртөө зориулж хувцаслаж, өөртөө зориулж нүүрээ буддаг уу? Аль эсвэл зүгээр л хажуугаараа өнгөрөх хэн нэгэнд, үгүй бол ажлын газрынхаа залууд таалагдах гэж үү? Би зөвхөн өөртөө зориулж амьдардаг. Өөрийнхөөрөө байдаг гэж та хэд орилоод нэмэргүй. Та худлаа ярьж байна. Би ч гэсэн хэзээ нэг өдөр бусдад таалагдахын төлөө хэлэх үгээ залгиж, хүсээгүй зүйлээ хийж байсан биз. Бид өөрөө өөрсдийгөө ийм болгосон шүү дээ. Аан бас цаг хугацаа.Би өөрийнхөө тухай, орчлон ертөнцийн тухай, зарим шударга бус зүйлийн тухай, хайртай бүхнийгээ тухай бодох дуртай.Өдөрт хичнээн их зүйл бодлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг. Гэхдээ өөрчлөгдөх ч юм билүү хэн мэдлээ. Би өдөрт өчнөөн олон зүйл бодож байж санаа амардаг. Энэ тайлагдахгүй ертөнцийн хэсэгхэн зүйлийг нь санан дурсах нь буян ч юм бил үү.

Comments

Popular posts from this blog

“Сорхугтани” роман /Тэмдэглэл /