Posts

Showing posts from May, 2018

“Сорхугтани” роман /Тэмдэглэл /

Image
       Энэхүү роман нь Чингис хааны байлдан дагуулалтын оргил үеэс Их монгол улсын 4дэх хаан болох Мөнх хааныг хүртэлх үйл явдлыг өгүүлэх бөгөөд Сорхугтани хатны цэцэн мэргэн ухаан, өрөвч нинжин сэтгэл, эх хүн, эмэгтэй хүний хатан ухаанаар үр хүүхдүүдээ хүмүүжүүлэн ирээдүйн хаадыг хэрхэн төрүүлсэн тухай романы үйл явдал өрнөдөг. Үйл явдлын эхлэлд Хэрэйдийн Ван хан Тоорилын төрсөн дүү Жаха Хамбугийн охид болох Ибага, Сорхугтани нар эцэг эх болон ах дүү нарынхаа амийг хэлтрүүлэхийн тулд Чингис хааны татвар эм болохоор их хааны орд өргөөг зорино. Их хаан зүс царай сайн, ухаан цэлмэг хоёр охиныг таалж эгчийг нь өөрийн татвар эм болгон,  Сорхугтаныг бага хүү Тулуйдаа хатан болгон өгдөг. Түүний цэцэн цэлмэг ухаан нь хааны сэтгэлд нийцэн их хувь төөргөөр “Эш хатан” гэх хэргэмийг хүртдэг. Балчир ахуй цагаасаа хамар дотор нь 4-н алтан шумуул шунгинан ороод хахаж цацаж байна гэж зүүдлэн сэрдэг байсныг Тулуйн хатан болоход Өүлэн эх 4-н хан хөвгүүд нь гэж тайлж өгч ба...

Хачин хүмүүс

Image
Love you everything Хүмүүс үнэхээр хачин... Тиймээ энэ тоонд би бас орж байгаа. Хэн нэгэн рүү худлаа инээснийхээ төлөө, хайртай мэт жүжиглэснийхээ төлөө бид юу авдаг билээ. Магадгүй тэд чамайг сайн охин, сайн залуу, сайн бүсгүй гэж харна. Энэ бол ердоо л үнэлэмж. Бид бусдад сайхнаар үнэлэгдэхийн төлөө амьдардаг. Өглөө гэрээсээ гарахдаа та өөртөө зориулж хувцаслаж, өөртөө зориулж нүүрээ буддаг уу? Аль эсвэл зүгээр л хажуугаараа өнгөрөх хэн нэгэнд, үгүй бол ажлын газрынхаа залууд таалагдах гэж үү? Би зөвхөн өөртөө зориулж амьдардаг. Өөрийнхөөрөө байдаг гэж та хэд орилоод нэмэргүй. Та худлаа ярьж байна. Би ч гэсэн хэзээ нэг өдөр бусдад таалагдахын төлөө хэлэх үгээ залгиж, хүсээгүй зүйлээ хийж байсан биз. Бид өөрөө өөрсдийгөө ийм болгосон шүү дээ. Аан бас цаг хугацаа.Би өөрийнхөө тухай, орчлон ертөнцийн тухай, зарим шударга бус зүйлийн тухай, хайртай бүхнийгээ тухай бодох дуртай.Өдөрт хичнээн их зүйл бодлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг. Гэхдээ өөрчлөгдөх ч юм билүү хэн мэдлээ. Би өдөр...